“Эргэх холбоо-17” хөгжлийн
хөтөлбөрийн хүрээнд Хэнтий
аймгийн Норовлин сумын уугуул Цогт яруу найрагч Ардын боловсролын
тэргүүний ажилтан, Хүндэт сурган
хүмүүжүүлэгч Ц.НЭРГҮЙН мэндэлсний 80 насны ойд зориулан “УЛЗЫН ЦАГААН ХОЙМОР” яруу найргийн наадмыг бүсийн хэмжээнд 2018 оны 11 дүгээр сарын 03,04-ний өдрүүдэд
зохион байгууллаа.
Тус наадамд урилгаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
Л.Батсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-эрдэнэ нар оролцож баяр хүргэж үг хэллээ.
Энэ үеэр Цогт яруу найрагч Ардын боловсролын
тэргүүний ажилтан, хүндэт сурган хүмүүжүүлэгч Цэвэлмаагийн Нэргүйн хөшөөнд
цэцэг өргөн, Тоонот гэрт нь үр хүүхэд,
сумын удирдлагууд, яруу найрагчид, зочид төлөөлөгчид, нутгийн зон олон
хүндэтгэл үзүүллээ.
“Улзын
цагаан хоймор” яруу найргийн наадамд өсвөрийн 10 шүлэгч, 37 яруу найрагчид
оролцон наадмыг 3 үе шаттай зохион байгуулж эхний 3 байр эзлүүлэв.
Өсвөрийн
шүлэгчдээс ТЭРГҮҮН байранд Хэнтий аймгийн Баян-Овоо сумын ЕБС-ийн сурагч, ДЭД байранд Хэнтий аймгийн Биндэр сумын
ЕБС-ийн сурагч, ГУТГААР байранд Норовлин сумын ЕБС-ийн сурагч, Насанд
хүрэгчдийн ангилалд ТЭРГҮҮН байранд Хэнтий аймгийн иргэн С.Начин, ДЭД байранд
Дорнод аймгийн иргэн, ГУТГААР байранд Хэнтий аймгий Биндэр сумын шүлэгч нар тус тус
шалгарлаа.
Мөн ойн үйл ажиллагаан хүрээнд “Номын
сантай- оюунлаг малчин” Ангирт багийн Улсын аварга малчин С.Энхбаатарын 700
гаруй ном сэтгүүлийн цуглуулга, эмхэтгэсэн сонингийн хайчилбар, уншсан номын
тэмдэглэлүүдээр үзэсгэлэн гаргалаа.