Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

​АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР "НЭЭЛТТЭЙ ХААЛГА" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2018-11-17

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооноос санаачлан ИТХ-ын ажлын алба, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниудын төлөөлөлтэй хамтран “НЭЭЛТТЭЙ ХААЛГА” өдөрлөг зохион байгууллаа. Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг хангах, айл өрхүүдийн амины орон сууцны дулаан алдагдлыг  багасгах , талаар иргэдэд танилцуулах, мэдээлэл өгөх зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгт Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хорооны нийт 13 хорооны 200 гаруй иргэд идэвхтэй оролцов. 

Арга хэмжээнд ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Б.Насанбат, гишүүн, Төлөөлөгч Ц.Дуламжав, Т.Идэрцагаан, Ш.Батсүрэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол албаны хүмүүс оролцлоо. Өдөрлөгийн үеэр ИТХ-ын Хот байгуулалт, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга, Төлөөлөгч Б.Насанбат хурлын хорооны чиг үүргийн талаар товч танилцуулж, дүүргийн Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол Чингэлтэй дүүрэгт агаарын бохирдлыг бууруулах талаар хийгдэж буй ажлуудын талаар товч мэдээлэл өгөв.
 “Монгол базальт” ХК, “Тэнгэрийн ойлго”ХХК, “Таван толгой түлш” ХХК-ны төлөөлөл өдөрлөгт оролцогч иргэдэд  гэр хорооллын айл өрхийн амины орон сууцыг хэрхэн дулаалах, Агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөө үзүүлэхүйц шинэ дэвшилтэт техник, технологийг иргэд, олон нийтэд сурталчлан таниулсан байна. 
















Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%