Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын урилгаар Олонд
Чилаа лектор гэж алдаршсан Г.Бандицэрэнгийн "АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ"
нээлттэй лекц 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 12 цагт ардын дуу бүжгийн
"Хан Хэнтий" чуулгад зохион байгуулагдлаа.
Энэхүү лекцийн
нээлтэнд АИТХ-ын дарга болон хамтран зохион байгуулагч "Дэлхийн зөн Монгол" ОУБ-ын
"Бор-Өндөр-2" хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч нар оролцон үг хэллээ.
Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох,
Хэнтийгээ дэмжих” зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын нэг хэсэг болох
энэхүү үйл ажиллагаанд үзэгчид дүүрсэн тул үдээс хойш 15 цагаас дахин лекцээ
илтгэж үзэгч түмнээ хүндэтгэлээ.