Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮҮХДҮҮД АСУУДЛЫГ ЯРЬЖ БАЙНА

2018-11-19


Хүүхэд эрхээ эдэлж, үүргээ биелүүлдэг эрх зүйт төртэй улсын иргэн болохыг ойлгуулах, ирээдүйдээ итгэх итгэлийг сэргээх, урам зориг өгөх, дуу хоолойг нь сонсох, санал, санаачлагыг нь үнэлэн урамшуулах, хүүхдүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нь өөрсдийнх нь оролцоотойгоор тодорхойлуулах, шийдвэрлэх замаар нутгийн өөрөө удирдах байгууллагын ач холбогдол, үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой “Мини Хурал”-ыг Хэнтий аймгийн 18 сум, 3 тосгоны 9-11 дүгээр ангийн 39 сурагчдын оролцоотой эхлүүллээ.

               

Нээлтийг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан нээж, урилгаар Аймгийн удирдлагууд болон ДЗМОУБ-ын Бор-өндөр-2 ОНХХ-ийн багийн ахлагч Г.Жаргалбат нар хүрэлцэн ирж оролцон хүүхэд залуустай хамтран ажиллаж тулгамдаж буй асуудал, дуу хоолойг нь сонссон юм.

“Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих” зорилтын хүрээнд  Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан  ДЗМОУБ-ын Бор-өндөр-2 ОНХХ-тэй хамтран зохион байгууллаа.

Нэгдүгээр шат буюу “Надад шийдэх асуудал, санал байна” сэдвээр бичсэн эссэ бичлэгийн уралдаанд шалгарсан 18 сум, 3 тосгоны ЕБС-ийн 39 сурагчид өнөөдөр цуглаж бүлгээр ажиллан хүүхдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, түүнээс гарах арга замыг хайж эхэллээ.

Яг одоо хүүхдэд тулгамдсан асуудлын талаар Цагдаагийн газар, БСУГ, ХХҮГ, Эрүүл мэндийн газар, ГБХЗХГ зэрэг байгууллагууд мэдээлэл хийсэн юм.








Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%