Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ГЭР БҮЛ ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭГДЛЭЭ

2018-11-21


Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан ба 2018 оны 1-дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Залуучуудын хөгжлийг дэмжих хууль батлагдсантай холбогдуулан “Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар”-ын дэргэд “Гэр бүл залуучуудын хөгжлийн төв” үүд хаалгаа нээлээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нээж хэлсэн үгэндээ:

“Энэхүү төвөөр дамжуулан гэр бүл, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд  рүү чиглэсэн Олон талын үйл ажиллагаа явуулах байртай болж байна. АИТХ-ын “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих” зорилтын хүрээнд Бүтээлч уншлагын уралдаан, Хэнтий аймгаас төрөн гарсан зохиолч яруу найрагчдыг алдаршуулах арга хэмжээ, хүүхэд залуучуудаа сонсох үүднээс Мини хурал зохион байгуулснаар нэн тэргүүний асуудал болох Хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүй байна гэсэн санал гарсан байдаг. Энэ төв маань цаашдаа хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан төв болно гэдэгт итгэлтэй байна. Хүүхдүүд маань энд шатар тоглох, ном унших, оролцооны чиглэлээр асуудлуудаа ярилцах зэрэг боломж бүрдэж байна. хэмээн нээлтэнд хүрэлцэн ирсэн хүмүүст амжилт хүслээ.  

Тус төвөөр дамжуулан залуучууд маань ямар нэгэн үйл ажиллагаа, спортын арга хэмжээ, хөгжлийн сургалтуудад хамрагдах болон орон нутагтаа хийж хэрэгжүүлэхийг хүссэн шинэ санаа шийдлүүдээ ярилцан хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаагаараа онцлог юм.

Энэ үеэр Орон нутаг Залуучуудруу чиглэсэн арга хэмжээ, бодлого шийдвэр, үйл ажиллагааг зохион байгуулж байгаад залуус сайшаалтай байгаагаа илэрхийлж байна.


 

 

 



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%