Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮД “ЖАРГАЛТАЙ ИРГЭН-НИЙГМИЙН ХӨГЖИЛ” БҮЛГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ “БҮРЭН ХАНГАЛТТАЙ ГЭЖ ДҮГНЭВ

2018-11-23

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн хөгжлийн хороо арваннэгдүгээр сарын 21-ны өдөр эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн зорилтын “Жаргалтай иргэн-Нийгмийн хөгжил” бүлгийн хэрэгжилт,  дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлтэй танилцаж санал дүгнэлтээ гаргав. Хуралд Нийгмийн хөгжлийн орооны дарга Г.Бадамгарав, гишүүн Төлөөлөгч, Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол, Төлөөлөгч С.Мөнгөнсар, Ж.Алтантуул, Б.Насанбат, О.Есөнтөмөр, Ш.Батсүрэн, В.Хүрэлбаатар, Э.Оюунцэцэг, хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Удирдлага, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцоо, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Т.Уламбаяр, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч н.Золжаргал нар оролцов.
Дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн зорилтын Жаргалтай иргэн-Нийгмийн хөгжил” бүлгийн хэрэгжилттэй холбоотой хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Орломсүрэн, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга М.Цэцэгээ, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга А.Сэрээтэр,  Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Нийгмийн Эрүүл Мэндийн тусламж, үйлчилгээ хариуцсан орлогч дарга Б.Нямсүрэн, Биеийн тамир спорт хорооны дарга Р.Очирпүрэв, Соёлын төвийн дарга А.Лхагвадорж нар тус тус танилцууллаа. 
Хурлын хорооны гишүүд холбогдох хэлтэс албадын цаашид анхаарч ажиллах асуудлуудад саналаа хэлж  дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн “Жаргалтай иргэн-Нийгмийн хөгжил” бүлгийн зорилтуудын хэрэгжилтийг “БҮРЭН ХАНГАЛТТАЙ“ гэж дүгнээд дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг  Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхийг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжив.

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%