Их эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархалын өдөр”,
“Тусгаар тогтнолын баярын өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгож зохион
байгуулах “Монголын нууц товчоог хэн сайн мэдэх вэ” уралдааныг Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурал “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих”
зорилтынхоо хүрээнд Монголын нууц товчоогоо дээдлэх, айл бүр хоймортоо залах,
хүн бүр уншиж судлах, ирээдүй хойч үедээ таниулах, эх түүх, өв соёлоороо
бахархах, оюуны их үнэт өвийг иргэд олон нийтэд сурталчлан түгээх зорилгоор
зохион байгууллаа.
Уралдаан 3 үе шаттай явагдаж, нийт 109 хүн бүртгүүлсэнээс
10 сумын 86 хүн оролцож оюун ухаан цэц мэргэнээ сорив.
Эхний шатанд, оролцогчид Монголын нууц товчооны 12 бүлэгт
сугалаагаар хуваагдан бичгээр хариулснаар тэнцсэн оролцогчид маань 2-р шат буюу
АХА тэмцээнд оюун ухаанаас сорин тунасан 10 оролцогчид сүүлийн 3-р шатны тусгай
шалгаруулалтанд оролцож ялагчаа тодруулав.
Үүнд Дадал сумын ЕБС-ийн захирал Д.Дамдинпүрэв оюун
ухаан, цэц мэргэнээ сорин амжилттай оролцож ТЭРГҮҮН БАЙРАНД орж Цом, Монголын
нууц товчоо, батламж, мөнгөн шагнал /500.000 төгрөг/, ДЭД байранд БСУГ-ын
мэргэжилтэн Ю.Ариунжаргал, Биндэр сумын иргэн Б.Бүжинлхам нар шалгарч Монголын
нууц товчоо, батламж, мөнгөн шагнал / тус тус 250.000 төгрөг /, ГУТГААР байранд
Бэрх тосгоны ЕБС-ийн багш Ч.Саруултөгс, 1-р сургуулийн сурагч Э.Бүрэнжаргал нар
тус тус шалгарч Монголын нууц товчоо, батламж, мөнгөн шагнал / тус тус 150.000төгрөг
/, Тусгай байр 5-ыг шалгаруулснаас Хэрлэн сумын иргэн Ч.Алтансарнай, Хэрлэн
сумын өндөр настан Д.Туяа, Хэрлэн сумын сурагч Б.Төгөлдөр, сурагч Б.Энхзул, иргэн Г.Мөнхбилэг нар тус тус
шалгарч Монголын нууц товчоо, батламж, мөнгөн шагнал /
тус тус 50.000 төгрөг / шагнагдлаа.
Оролцогчид уралдааны талаар үр өгөөжтэй, оюун мэдлэг
сорьсон, Их Эзэн Чингис хааныхаа талаар илүү ихийг мэдэх, эх түүхээ судлах, үр
дүнтэй уралдаан болсонд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.
Уралдааныг хамтран зохион байгуулсан Нутгийн зөвлөл,
Нийтийн номын сан, Хэрлэн 4-р сургуулийн хамт олон болон хичээл зүтгэл гарган
зохион байгуулж ажилласан Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын
албаныхандаа талархлаа илэрхийлье...