Улсын төсвийн 1тэрбум 350 сая төгрөгийн хөрөнгө
оруулалтаар Татварын хэлтсийн шинэ барилга
2018 оны 5-р сарын 14-ний өдөр шаваа тавьж байсан бол өнөөдөр буюу 6
сарын дараа шинэ барилгаа хүлээн авлаа.
Шинэ барилгаа хүлээн авах тууз хайчлах ёслолын үйл
ажиллагаанд Татварын ерөнхий газрын дарга болон Аймгийн удирдлагууд оролцсон
юм.
Уг барилгыг Хэнтий нутгийн захиралтай “Монкон констракшн”
ХХК 6 сарын хугацаанд чанарын өндөр түвшинд барьж ашиглалтад оруулжээ.
Тус барилга ашиглалтад орсноор ажилчин албан хаагчид тав
тухтай цэвэр орчинд ажиллах, татвар төлөгч аж ахуйн нэгж, иргэдэд үйлчлэх
таатай орчин бүрдэж байгаа юм.
Одоогоор Хөдөлмөр Халамж үйлчилгээний газар, Цагдаагийн
газар, Стандарт хэмжилзүй зэрэг
байгууллагуудын шинэ барилга баригдаж байгаа ажээ.
2018 онд гэхэд л 6 байгууллага шинэ барилгаа
сүндэрлүүлсэн бөгөөд ирэх жил 50,5 тэрбум төгрөгийн шинэ бүтээн байгуулалтын
ажлууд өрнөхөөр 12-р сарын 3-ны өдрийн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
9-р хуралдаанаар төсөвөө батлах юм.