Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДЭД ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2018-11-27


Аймагт Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэдэх “Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” дэд зөвлөлөө 2018 оны 9-дүгээр сарын 25-ны өдөр 10 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Зөвлөлийн даргаар Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, нарийн бичгийн даргаар АИТХ-ын Хууль эрхзүйн асуудал хариуцсан ажилтан Д.Сарангэрэл, гишүүдээр Цагдаагийн газрын дарга Ж.Болд, БСУГ-ыг дарга С.Мөнхцэцэг, БОАЖГ-ын дарга Б.Дархантөр, Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээ, Аймгийн Шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа, Аймгийн Ерөнхий Прокурор Б.Одгэрэл, Хилийн 0287 дугаар ангийн захирагч Н.Жаргалсайхан, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Зүүн бүсийн салбарын захирал Б.Баясгалан  нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Өнөөдөр /2018.11.27/ анхны хуралаа зохион байгуулж Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2018 оны 4 дүгээр улирлын үйл ажиллагааны төлөвлөгөө, 2018 онд Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн чиглэлээр хийсэн ажлын талаар хэлэлцэн, Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслөө боловсрууллаа.


 






 

 

 




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%