Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МОНГОЛ НААДГАЙ, УЛАМЖЛАЛТ ТОГЛООМЫН АЧ ХОЛБОГДЛЫН ТАЛААР СУРАГЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ

2018-11-29

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас зарласан Бахархалын сарын аяны хүрээнд тус хорооны Иргэний танхимын ажилтны санаачлагаар "Монгол бахархал - Монгол наадгай" сэдэвт сургалт, үйл ажиллагааг арваннэгдүгээр сарын 23-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Иргэний танхимд зохион байгууллаа. 
Сургалтыг Иргэний танхимын ажилтан А.Мөнхзул ерөнхий боловсролын сурагчдад Монгол наадгай, уламжлалт тоглоомын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, Алаг мэлхий өрөх аргыг заасан юм. 
Тус сургалтад хорооны Засаг дарга Д.Уянга, дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ийн хороо хариуцсан ажилтан Н.Ариунсарнай, тус хорооны 11, 12-р ангийн сурагчид оролцлоо. 





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%