Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДУНДГОВЬ АЙМГИЙН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2018-12-09

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдөрт зориулсан Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын ивээл дор хагас шигшээ шат буюу Шатар сонирхогчдын сум, аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Дундговь аймгийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 08-ны өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын заланд эхэллээ. Тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй 10 тамирчин өрсөлдөж байна. Эмэгтэй шатарчдаас Сайнцагаан сумын иргэн Урангоо 1-р байр эзэлж Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Эрэгтэй шатарчдын дүн гараагүй байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%