Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“МИНИЙ ХЭНТИЙ, МИНИ ХУРАЛ”-ЫН ШИЛДЭГ СУРАГЧИД ШАЛГАРАВ

2018-12-11


“Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих” зорилтын хүрээнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан зохион байгуулсан 18 сум, 4 тосгоны 9-11дүгээр ангийн сурагчдын төлөөллөөс бүрдсэн 39 төлөөлөгчийн оролцоо бүхий “Миний хэнтий, Мини хурал” зорилтот ажилд идэвх санаачлага гарган, манлайлж оролцсон 4 шилдэг сурагчийг 9-дүгээр хуралдааны үеэр шагналаа.

“Шилдэг оролцогч”-оор Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн сурагч М.Сод-Ирээдүй, Галшар сумын ЕБС-ийн сурагч Э.Лхамсүрэн, Хэрлэн 1-р сургуулийн Б.Гоомарал нар, мөн өөрсдийн сум суурин газрын тулгамдсан асуудал бүхий “Эссэ” бичлэгийн уралдаанд Хэрлэн 1-р сургуулийн сурагч Х.Сайханчимэг нар тус тус шалгаран Батламж, мөнгөн шагналаар шагнагдсаныг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Аймгийн Засаг дарга нар гардуулав.

“Миний хэнтий, Мини хурал”-ын үеэр хүүхдүүдийн гаргасан гурав, гурван саналыг сумын удирдлагуудад нь тухайлан хүргүүлэх бөгөөд Хурлаар нийт гарсан санал, дэвшүүлсэн санаа хэрхэн хэрэгжсэн талаар Төлөөлөгч хүүхдүүд ирэх 4-р сард эргэн цуглаж үнэлэлт дүгнэлт өгч ажиллах юм.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%