Монгол Улсын Их Хурлын даргын санаачлагаар Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг
Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрөөр зохион
байгуулагдаж дүнгээ гаргалаа.
Жил бүр уламжлал болон 7 дахь жилдээ зохион
байгуулагдсан хүндэтгэл, оролцоо ихтэй энэхүү тэмцээнд
эрэгтэй төрөлд Тэргүүн байрыг
Х.Жадамба, Дэд байрыг Р.Одонхүү, Гутгаар байрыг Н.Базархуяг, Дөтгөөр байрыг
Г.Баяраа, тусгай байрыг Н.Анар нар, эмэгтэй төрөлд Тэргүүн байрыг Ч.Лхагвадулам
/Батширээт /, Дэд байрыг Б.Цолмонцэнд /Батширээт/ , Гутгаар байрыг Т.Баттуяа
/Биндэр/ нар тус тус эзэлж Батламж мөнгөн шагналаар шагнагдав.
Тэмцээнд шалгарсан Х.Жадамба, Р.Одонхүү, Ч.Лхагвадулам /Батширээт / нар ирэх 1-р сард болох Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа. Оюунаа сорьсон их спортын үйлсэд нь амжилт хүсье.