Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АВТОТЭЭВРИЙН ТӨВИЙН ШИНЭ “АВТО БУУДАЛ”-ЫН НЭЭГДЛЭЭ

2018-12-11


2-р багт олон бүтээн байгуулалт өрнөсний  нэг нь Хэнтий аймгийн зүүн бүсийн “Автовокзал- техникийн хяналтын үзлэгийн төв” нь 2,6 тэрбум төгрөгийн өртөг бүхий  2 давхар 1200мкв талбайтай байгууламж юм.

Өнөөдрийн билэгт сайн өдөр тус барилга нээлтээ хийж урилгаар Аймгийн удирдлагууд болон Автотээврийн 10-р баазад ажиллаж байсан үе үеийн ахмадууд хүрэлцэн ирж оролцлоо.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нээж хэлсэн үгэндээ:

“2016 оны сонгуулиар 2-р багт нэр дэвшсэн Д.Амгаланбаатар, Г.Нэргүйбаатар нарын хамтаар мөрийн хөтөлбөрөө танилцуулж явахдаа Хэнтий аймагт Автовокзал байгуулна гэсэн зорилтыг дэвшүүлж байсан.

Энэ зорилт маань биелэлээ олж Аймгийн Засаг дарга, авто тээврийн үндэсний газар дэмжиж иргэдэд аво тээврийн үйлчилгээг үзүүлэхэд чухал ач холбогдолтой обьектыг байгуулж байгаад баяртай байна.

Бид бүхэн өнгөрсөн долоо хоногт Төлөөлөгчдийн 9-р хуралдаанаа хийн  аймаг орон нутгийнхаа төсвийг баталсан. Улсын төсвөөр Хэнтий аймаг анх удаа 50,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ, үүнээс аймгийн авто замыг шинэчлэх чиглэлээр 10 тэрбум төгрөг 2019 оны төсөвт суусан, ингэснээр ард иргэд маань аюулгүй зам харгуйгаар зорчих боломж нь бүрдэх юм. Хүрэлцэн ирсэн зочиддоо эрүүл энх, саруул сайхныг хүсье” гэлээ.

 Тус барилгын ажлыг орон нутгийн “Баялаг Онон” ХХК барьж гүйцэтгэсэн бөгөөд Уг төв баригдсанаар хүн амын авто тээврийн эрэлт, хэрэгцээг хангаж, хот болон орон нутаг хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, такси үйлчилгээг албажуулах зэрэг олон ажлуудыг зохион байгуулах ач холбогдолтой юм.


 




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%