Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

АЙМГИЙН 2019 ОНЫ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

2018-12-11


Хаадын тоглоом, жанжины урлаг хэмээн эртнээс хэлж ирсэн “Шатар” хэмээх агуу гайхамшигт тоглоомоор Хэнтий нутгийн шилдэг шатарчид төрөн гарсан байдаг. Хамгийн олон “Улсын аварга”-тай нутаг бол Хэнтий аймаг юм.

Сүүлийн жилүүдэд Хэнтий аймаг Шатрын насанд хүрэгчдийн Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг хагас шигшээ болон шигшээ шат гэж зохион байгуулах болсон. Энэхүү хагас шигшээгээс шалгарсан  шилдэг 12 шатарчин өнөөдөр тойргийн журмаар тоглох юм.

Шилдэг шатарчдын оноолтыг сугалахаар   Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Аймгийн Шатрын зөвлөлийн тэргүүн Л.Батсайхан, АЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар, АЗД-ын орлогч Ц.Чогсомжав, АЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Лхагвахатан, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд ОНӨГ-ын дарга Ц.Дэмбэрэлсайхан,БСУГ-ын ахлах мэргэжилтэн Я.Батбилэгт, ГБХЗХГ-ын мэргэжилтэн Т.Нямхүү, Ахмад багш Х.Жадамба, Хэнтийн мэдээ агентлагын эрхлэгч Д.Одонтунгалаг нар хүрэлцэн ирэв.

 Шатар сонирхогчдын 2018 оны Улсын аварга дэд мастер Батширээт сумын харъяат Г.Амарсанаа, Аймгийн өсвөр үеийн 7 удаагийн аварга ОУ-ын тэмцээний мөнгө, хүрэл медальт Бор-Өндөр сумын МСҮТ-ийн багш Н.Анар, Аймийн өсвөр үеийн 8 удаагийн аварга, Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний 2 удаагийн тусгай байрын шагналт Бор-өндөр сумын “Бэрх хүү” шатрын клубын дасгалжуулагч Н.Базархуяг, Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээний  3дугаар байрын шагналт Батширээт сумын харъяат Х.Баяраа, Биндэр сумын  3-р багийн малчин Б.Борхүү, Өсвөр үеийн аймгийн 4 удаагийн аварга , Зүүн бүсийн АШТ-ний 2 мөнгө, 1 хүрэл медальт Хэрлэн 4-р сургуулийн сурагч  Б.Ихбилэгт, Өсвөр үеийн Улсын хошой аварга, Улсын аваргын мөнгөн медальт, Цодгор хүү УАШТ-ний алт,мөнгө, хүрэл медальт, ОУ-ын тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, Өсвөрийн болон Залуучуудын ДАШТ-нд амжилттай оролцсон, насанд хүрэгчдийн 2017 оны аварга Хэрлэн 4-р сургуулийн сурагч Э.Нямбилэг, Насанд хүрэгчдийн ААШТ-ний 3мөнгө, 2 хүрэл медальт, Аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Р.Одонхүү, Өсвөр үеийн ААШТ-ний 5 удаагийн аварга Тэмүжин ЦС-ийн сурагч Г.Тамир,  Өсвөр үеийн 8 удаагийн аварга ОУ-ын тэмцээний 2 мөнгөн медальт, 2018 оны Насанд хүрэгчдийн Аймгийн аварга, Бэрх тосгоны “Идэрхүү” клубын дасгалжуулагч дэд мастер Б.Энхбаяр, Аймгийн МХГ-ын Улсын байцаагч, Шатар сонирхогчдын ААШТ-ний хошой мөнгөн медальт Н.Зоригтбаатар, Тэмүжин ЦС-ийн сурагч “Дархан опен 2018” Насанд хүрэгчдийн шатрын фестиваль наадмын С ангиллын аварга А.Ган-эрдэнэ нарын 12 шилдэг шатарчид оюун ухаанаа сорьж байна.







Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%