ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАЗРЫН АЛБА 2018 ОНЫ ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТЭЭ ДҮГНҮҮЛЭВ
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, үйлдвэрлэл, үйлчилгээ гэр хорооллын хөгжлийн хороо, Ногоон хөгжил, газрын харилцааны хороод хуралдав. Хурлаар дүүргийн 2018 оны газар зохион байгуулалтийн төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл, Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоох төслийг дүүргийн Газрын албаны дарга Ж.Мөнх-Эрдэнэ танилцууллаа. ИТХ-ын хороодын Төлөөлөгч гишүүд мэдээлэлтэй танилцаад цаашид анхаарах зарим асуудлууд дээр санал зөвлөмж өгч, Төлөөлөгчдөөс гарсан саналуудыг тусган Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв. Дүүргийн газрын албанаас 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 4 бүлэг, 14 зүйл заалтын 84 төрлийн ажлыг хийж гүйцэтгэснээр биелэлт 92,5 хувь байна.
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн
хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү
Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.
санал өгсөн: 8