Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛАВ

2018-12-25



Шинэ он хаяанд ирсэн энэ өдрүүдэд байгууллага бүхэн шилдгүүдээ шалгаруулж байна.

Хувийн хэвшлийн байгууллагуудын “Мөнгөн үдэш”-20 жил “Entrepreneur-2019 шалгаруулах ёслолын арга хэмжээ Тэмүжин ресторанд ёслол төгөлдөр эхэлж Аймаг сумын удирдлагууд байгууллагын нэрэмжит шагналаа гардуулж баяр дээр нь баяр нэмлээ.

Ёслолын арга хэмжээнд Аймгийн иргэдийн Төлөөлөөгчдийн Хурлын дарга хэлсэн үгэндээ: “Манай аймгийн ААН хувийн хэвшлийн байгууллагууд маань Хэнтий нутгийнхаа зон олонд өөр өөрсдийн гэсэн бренд бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаад таатай байдаг. Төр хувийн хэвшлийн харилцааг улам өргөжүүлж ажиллана” гэдгээ хэллээ.

Энэ үеэр Хэнтий аймгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, сайн сайхны тусын тулд иргэд, олон нийтийн сэтгэл ханамжид нийцсэн, өөрийн нэрийн бренд бүтээгдэхүүн чанар, соёлтой үйлчилгээг зориулж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажилласан “Энхнаран-Эрхэс” ХХК-ийн захирал Д.Энхмаа, “Тавилгын цех”-ийн захирал Э.Амгаланбаатар,  Ж.Энхбилэг захиралтай “Эн Би Жи” ХХК-ийн хамт олонд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэтгэл” соёрхож мөнгөн шагналаар шагнан урамшуулав. 





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%