Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Дарханы намар” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2014-10-03

Дархан нутгийн зураач урчуудын “Тэнгэр өөд” холбооны уран бүтээлчид намар цагийн үзэсгэлэнгийн нээлтээ хийв. Уг үзэсгэлэнг Дархан хотын ойн баярыг угтан толилуулж байгаа аж. “Дарханы намар" үзэсгэлэнд 18 уран бүтээлчийн 38 бүтээл дэлгэгдсэн байна. Түүнчлэн Нийслэл хотоос нэг зочин уран бүтээлчийг урьжээ. Улаанбаатар хотын чөлөөт уран бүтээлч Р.Төгөлдөр : “Морин хуурийн домог “ бүтээлээр тус үзэсгэлэнд оролцож байв. “Алтан намар” үзэсгэлэнд уран бичлэг хайчилбар хосолсон Каллиграф, 38 лан мөнгө орсон “Хэт хутга” зэрэг бүтээлээс гадна зотон тос, гуашь ашиглаж хийсэн сор бүтээлүүдийг дэлгэн тавьжээ.Үзэсгэлэн 2014.10.03-10.10 ныг хүртэл Залуучууд теартын хоёр давхарт үргэлжилнэ.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%