Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ОРШИН СУУГЧИД НЭГДЭЖ, ОРЦНЫХОО ЗАСВАРЫГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

2014-10-07


    Дархан сумын 8 дугаар багийн зарим оршин суугчид нэгдэн орцны засвараа хийж эхэлсэн байна. Тус багт 2014 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр төв зам дагуух орон сууцны гадна фасадыг будах ажил хийгдсэн. Байр нь гадна талаасаа өнгөө зассан учраас иргэд сайн дураараа нэгдэж, оршин суугаа орцондоо засвар хийж эхлэв.
     Тодруулбал: Дархан сумын 8 дугаар багийн 14 дүгээр байрны 1 дүгээр орц, 11 дүгээр байрны 1 дүгээр орц, 4 дүгээр орц, 6 дугаар орц тус бүр засвар хийж, кодтой хаалгатай болж, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлж байна.
  

   Орцны засварыг хариуцаж орцонд нэг ахлагч ажиллана. Тухайн 10-15 өрхийн мөнгийг ахлагч айлуудаас хураах аж. Засварын  мөнгөний тайлан баримтыг нэгтгэж харъяа сууц өмчлөгийн холбооны даргад өгөх зарчмаар ажилласан байна.
   Оршин суугчид  СӨХ-нд төлөх сарын хураамжнаасаа хасуулах зарчмаар уг засварын ажлыг хийж гүйцэтгэж байна. Дундын эзэмшлийн орц нь оршин суугчдын өмч. СӨХолбоо хэзээ засвар хийх бол гэж хүлээлгүйгээр  оршин суугчид сайн дураараа эвлэлдэн нэгдэж, орцоо засварлаж эхэлсэн сайн туршлага Дархан суманд бий.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%