Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дархан сумын 15 дугаар цэцэрлэг “тохижилт сайтай анги” төсөл хэрэгжүүлэв

2014-10-13

      Дархан сумын 15 дугаар цэцэрлэг 1981 онд байгуулагдсан түүхтэй. Өдгөө 30 гаруй жил сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Жил бүр төсөвлөгдсөн хөрөнгө нь зөвхөн цэцэрлэгийн урсгал завсараас хэтэрдэггүй гэв.Цэцэрлэгийн удирдлагын зүгээс эцэг эхийн хандив / татаас мөнгө / авахгүйгээр төсөл бичиж олон улсын байгууллагад ханджээ.
     ”Тохижилт сайтай анги” төслийг “Дэзэрэт Монгол” ОУБайгуулага дэмжиж 4,7 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлсэн байна.Төслийн хүрээнд хүүхдийн хувцасны шүүгээ, хоолны ширээ, сандал, гудас, хөжил зэрэг зөөлөн эдлэлийг цогцоор нь шинэчилсэн байна.
     Төсвийн байгууллага  батлагдсан төсөвт багтааж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа  явуулах учиртай.Гэвч цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийх зайлшгүй хэрэгцээ бий гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч С.Энхцэцэг хэлэв.
     Иймээс  эцэг эхчүүдээс хандив авахгүйгээр анги танхимаа хэрхэн тохижуулах гарцыг эрэлхийж улмаар олон улсын байгуулага руу төсөл бичиж өнөөдөр үр дүнг нь үзэж байна. “Тохижилт сайтай анги “төслийг олон улсын байгууллагатай холбосон хүн нь  Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа ажээ. “Болгоё бүтээе” гэсэн чин хүсэл эрмэлзлэлээр ажиллавал бүтэхгүй зүйл үгйү гэдгийг өөрсдийн үйл ажиллагаагаар  харуулж чадсан Дархан сумын 15 дугаар цэцэрлэг цаашид бусад анги танхимыг тохижуулах ажилд ОУБ-ыг татан оролцуулахаар төлөвлөсөн байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%