Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ИТХ-ын 15-р хуралдаан боллоо

2018-12-27

2018 оны 12 дугаар сарын 26

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 15-р хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа.

Хэлэлцэх асуудал

1.    Сумын Засаг даргын 2018 оны мөрийн хөтөлбөрийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх тухай

2.    Сумын эдийн засаг, нийгмийн 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтын биелэлтийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх, 2019 онд эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн зорилтыг хэлэлцэн батлах тухай

3.    Амны хөндийн эрүүл мэндийн талаар товч мэдээлэл хийх

4.    Жил зарлах тухай

5.    Байгаль нөхөн сэргээх сангийн зарцуулалтын тайлан, 2019 оны Байгаль нөхөн сэргээх сангийн зардлын хуваарилалтыг батлах тухай

6.    Онон голын бургасан шугуй, татмын ойг ОНХамгаалалтад авах саналыг дэмжих тухай

7.    Сум хөгжүүлэх сан, ЖДБДСангийн товч мэдээлэл сонсох тухай

8.    Тусгай сангийн зардлын төлөвлөгөөг батлах тухай

9.    Бусад

Үүнд: Засаг даргын мөрийн хөтөлбөрийн биелэлт, үндсэн чиглэлийн биелэлтийг хангалттай сайн, байгаль нөхөн сэргээх сангийн зарцуулалтыг хангалттай хэрэгжүүлсэн гэж үнэлгээ өглөө.

Мөн оны шилдгүүдээ тодрууллаа:

Хуралд оролцсон ирц, үг хэлсэн байдал, хуралд асуудал дэвшүүлэн шийдвэрлүүлсэн байдал зэргийг харгалзан үзэж:

Шилдэг Төлөөлөгчөөр: 4-р тойргоос сонгогдсон Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Ц.Баярсайхан

Шилдэг ажлын хороогоор: Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Б.Ууганбаяраар ахлуулсан байгаль орчин аялал жуулчлал хүнс хөдөө аж ахуйн ажлын хороо тус тус шалгарч цом, мөнгөн шагналаар шагнууллаа.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%