Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“ХАСХОМ “-ийг цахимаар мэдүүлэх сургалт хийв

2014-10-14

     Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4,1,Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулинд мэдүүлэг гаргагч нарыг тодорхой заасан байдаг. Тодруулбал: Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч нар хөрөнгө орлогын мэдүүлэгээ гаргаж өгөхөөр хуульчилжээ. Аймгийн ИТХ-ын Ажлын албанд аймаг  150 гаруй албан тушаалтнууд /хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг/-ээ гаргаж өгдөг. Тус мэдүүлэгийг цахим програмд бүртгэж эхлээд 2 жил гаруй болж байна. Энэ хугацаанд мэдүүлэг гаргагч нар цаасан хэлбэрээр мэдүүлэгээ бөглөж эрх бүхий албан тушаалтан цахим программд шивж баталгаажуулдаг байжээ.

     Харин шинэчлэгдсэн хуулиар мэдүүлэг гаргагч өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгийг цахим хэлбэрээр мэдүүлэх болсон учраас онол арга зүйн сургалтыг нэгдсэн журмаар зохион байгууллаа.Аймгийн ИТХ-ын Ажлын албанд ХАСХОМ-ээ өгдөг 150 гаруй албан тушаалтнуудаас өнгөрсөн жилийн тухайд төрийн албыг хашиж буй албан хаагчид, зарим нэгэн төлөөлөгчид цахимаар мэдүүлэгээ гаргажээ. Харин аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчдийн 60 гаруй хувь нь тодорхой шалтгаанаар цахим програмд орж мэдүүлгээ бүртгүүлээгүй гэж Аймгийн ИТХ-ын Ажлын албаны ахлах ажилтан Н.Буманцэцэг хэлэв.Иймээс тус сургалтанд аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгчид, ажлын албаны ажилтнууд, багийн Засаг дарга нарыг хамруулж байна. Сургалтын үеэр Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон тэдгээрт орсон нэмэлт өөрчлөлтүүд, ХАСХОМ-ийг цахим  програмд хэрхэн бөглөх, бөглөх явцад юуг анхаарах талаар тодорхой мэдээллүүдийг өглөө.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%