Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Дахин санал хураалтын ирц сайн байна

2014-10-23

             Хэнтий аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн дахин санал хураалт 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Пүрэв гаригт өглөө 7:00 цагт эхэлж санал өгөх үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Хэдийгээр санал хураалт ажлын өдөр явагдаж байгаа ч сонгогчдийн ирц харьцангуй сайн байна. Аймгийн сонгуулийн хорооноос өгсөн сүүлчийн мэдээгээр 17:00 цагийн байдлаар сонгогчдийн нэрийн жагсаалтанд бичигдсэн 2303 сонгогчоос 730 сонгогч саналаа өгөөд байгаа нь өмнөх 19 -ны өдрийн мөн цагтай сонгогчдийн ирцийг харьцуулахад 2,0% хувиар илүү байна. Хуулиар дахин санал хураалтын ирцийг тухайн өдөр санал өгсөн сонгогчдийн хувиар  тооцож гаргадаг байна.

                                                         Аймгийн сонгуулийн хороо

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%