Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны зардал олгох журам

2014-10-24

                                      Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн 

2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 

24 дүгээр тогтоолын 01 дугаар хавсралт

 

Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны

зардал олгох журам.

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.   Монгол улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид хурал, Төлөөлөгч, Тэргүүлэгч гэх/-ын Төлөөлөгчид, Тэргүүлэгчид бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Хурлын хуралдаанаас болон даргын баталсан удирдэмжийн хүрээнд орон нутаг түр хороо, ажлын хэсэгт орж ажиллах, хорооны гишүүний хувьд албан томилолттой ажилласан үйл ажиллагааны зардлыг олгоход энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааны зардал олгох журмын зорилго нь Хурлын хуралдааныг боловсронгуй болгох, ажил хэрэгч зохион байгуулах, тогтоол, шийдвэрийн хууль зүйн үндэслэл, хэрэгжилтийг хангуулах, аймгийн эдийн засаг, нийгмийн олон талт асуудлуудыг цаг тухай бүрд нь шийдвэрлэх болон Төлөөлөгч, Тэргүүлэгч нар иргэд сонгогчдын санал бодлыг сонсож, байнгын эргэх холбоотой ажиллахад нь дэмжлэг үзүүлэхэд оршино.

1.3.  “Нутгийн өөрөө удирдах байгууллага”-ын дүрмийн 2.17-д заасны дагуу үйл ажиллагааны зардалд шаардагдах санхүүжилтийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсөвт жил бүр тусгана.

 

Хоёр. Хурлын байгууллагын үйл ажиллагаа,  хяналт шалгалтын ажилд 

Төлөөлөгч, Тэргүүлэгчдийн оролцох эрх үүрэг.

 

2.1.   Төлөөлөгч, Тэргүүлэгчид нь дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

           2.1.1.  Хурлын хуралдаан, хороо, түр хороо, ажлын хэсгийн хурал товлогдон зарласан цаг хугацаанд хүрэлцэн ирж оролцох.

          2.1.2.  Түр хороо, ажлын хэсгийн дарга болон гишүүнээр томилогдон ажиллаж байгаа бол тухайн түр хороо, ажлын хэсгийн хурал, үйл ажиллагаанд ивдэвхтэй оролцож, хэлэлуэж байгаа асуудлаар шийдвэр гаргахад таслах эрхтэйгээр, ажил хэрэгч санаачлагатай оролцдог байх.

         2.1.3.  Хяналт шалгалт, үнэлэлт дүгнэлт гаргах ажилд оролцохдоо хяналт шалгалтыг удирдамжийн дагуу үр дүнтэй вуулахад өөрийн бүрэн эрхийн хүрээнд идэвхи санаачлага гарган хэрэгжүүлж ажиллах.

          2.1.4.  Хяналт шалгалт хийх ажлын хэсэгт орж ажиллахад тухайн асуудал нь өөрийн хувийн ашиг сонирхол хөндөгдөхөөр байвал энэ тухайгаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад мэдэгдэн, татгалзах.

 2.2.  Хороо, ажлын хэсэг хяналт шалгалтаар болон асуудлыг газар дээр нь үзэж үнэлэлт дүгнэлт гаргаж ажиллахдаа аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын баталсан удирдамжтай байна.

2.3.  Төлөөлөгч хяналт шалгалтын ажилд томилогдсон бол дурьдсан хугацаанд бэлэн байж, ажлын үр дүнгийн талаар хийсэн мэдээ, тайлангаа хугацаанд нь гаргаж байна.

2.4.  Иргэд сонгогтой хийх уулзалт, ярилцлага, үйл ажиллагааны төлөвлөгөө цаг хугацааг сар, улирал, жилээр урьдчилан гаргаж аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар батлуулж ажиллах.

Гурав. Хурлын Төлөөлөгчид үйл ажиллагааны зардлыг олгох, тайлагнах 

3.1. Төлөөлөгчдийн үйл ажиллагааны зардлыг Хурлын байгууллагын тухай жилийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

3.2.  Төлөөлөгч тухайн хороо, ажлын хэсэгт ажиллахаар томилогдсон бол аймгийн Иргэдийн Төлөөлөгдийн хурлын даргын баталсан удирдамжийн хүрээнд үйл ажиллагаагаа зохион байгуулна.

3.3. Удирдамжид заагдаагүй асуудлаар үнэлэлт дүгнэлт санал гаргах шаардлагатай бол энэ тухайгаа тайландаа тусгайлан бичиж, Иргэдийн Төлөөлөлгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд хэлэлцүүлэхээр санал гаргаж болно.

3.4. Хяналт шалгалт хийх, албан томилолтоор явах замын маршрут, шатахууны зардлын тооцоог хурлын ажлын албаны даргад хянуулсанаар зардлыг олгоно.

3.5. Томилолтын үр дүнгийн тайлан, тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн зэргийг үндэслэн бусад зардлыг олгож байна.

3.6. Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгчийн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хуралдаан, хороо, түр хороо, ажлын хэсгийн хуралд  оролцсон ирц, хурлын байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаа зэргийг ажлын алба бүртгэж тооцно.

3.7. Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчид, хорооны үйл ажиллагааны зардлыг холбогдох тогтоол, захирамж, шйидвэр, удирдамжийг үндэслэн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас баталсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчид, тэргүүлэгчид, хорооны үйл ажиллгаа, оролцоо, урамшууллыг дүгнэх, тайлан гаргах аргачлал”-ын дагуу тооцож олгоно.

3.8. Удирдамжаар ажилласаны дараа ажлын хэсэг ажлын тайлангаа нэгтгэн бичиж, гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлэх бөгөөд Төлөөлөгч томилолт болон жолоочийн замын хуудсыг нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тооцоо хйиж дуусгасан байна.

3.9. Хурлын дарга, Төлөөлөгчид, Тэргүүлэгчид, хороо, ажлын хэсгийн тайлан, зардлын санхүүжилтийн гүйцэтгэлийг
Хурлын ажлын албанаас хангаж бүтэн жилээр гаргаж, Төлөөлөгчдийн хуралд танилцуулна.

3.10. Төлөөлөгч нам эвслийн бүлгийн хуралд оролцсон мэдээгээ тухай бүрд нь Хурлын байгууллагын ажлын албанд хүргүүлж байна.

 

 

 


 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%