Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн
2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуралдааны 24 дүгээр
тогтоолын 02 дугаар хавсралт
Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Тэргүүлэгчдэд мөнгөн урамшуулал олгох журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.
Монгол улсын
Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр
зүйлийн 14.2-т заасны дагуу Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид
хурал, Төлөөлөгч, Тэргүүлэгч гэх/-ын Төлөөлөгчид, Тэргүүлэгчдэд бүрэн эрхээ
хэрэгжүүлэх, иргэдийн оролцооны түвшинг нэмэгдүүлэх, нутгийн удирдах
байгууллагын чадавхийг бэхжүүлэх, Төлөөлөгч, Тургүүлэгчдийн үйл ажиллагааг
идэвхжүүлэх, урамшуулахад энэхүү журмын зорилт оршино.
1.2. Нутгийн
удирдах байгууллагын дүрмийн 2.17-д заасны дагуу Төлөөлөгч, Тэргүүлэгчдийн
урамшууллын зардалд шаардагдах санхүүжилтыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын төсөвт эил бүр тусгана.
Хоёр. Төлөөлөгч, Тэргүүлэгчдэд урамшуулал
олгоход баримтлах зарчим, шалгуур үнэлгээ.
2.1. Төлөөлөгч, Тэргүүлэгчдэд дараах тохиолдолд оролцооны урамшуулал
олгоно.
2.1.1. Хурлын хуралдаанд оролцсон тоо, гаргасан санал,
идэвх, хуралдаанд асуудал оруулж хэлэлцүүлсэн, хуралдаанаас гарах тогтоол
шийдвэрийн төсөл дээр ажилласан байдал
2.1.2. Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч хурлын байгууллагаас
гаргасан шийдвэрийг иргэдэд сурталчилсан байдал.
2.1.3. Хурлын
төлөөлөгч, тэргүүлэгч иргэд сонгогчтой уулзалт зохиох, сонгогчдын
өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох байгууллага албан тушаалтанд тавьж
шийдвэрлүүлсэн байдал.
2.1.4. Хороо, ажлын хэсэгт орж ажилласан дүн, хяналт
шалгалтын тоо, чанар
2.1.5. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн
тухайн жилийн зорилтууд, тэдгээрийн хэрэгжилтийг хангуулахад оролцсон байдал.
2.1.6. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сумын
ЗДТГ-тай хамтран ажилласан байдал.
2.1.7. Тухайн ажлын хэсэгт орж ажилласан ажлын тайлан,
Төлөөлөгчийн улирал, жилийн тайлан ирүүлсэн байдал, Төлөөлөгчид, тэргүүлэгчдийн
хуралдаанд оролцсон байдал.
2.1.8. Иргэний танхимаар дамжуулан иргэд сонгогчтой
ажилласан байдал.
2.1.9. Хурлын байгууллагаас зохион байгуулсан үйл
ажиллагаа, хурлын байгууллагын дэргэдэх салбар зөвлөл, ТББ-тай уялдаа холбоотой
хамтран ажилласан байдал.
2.1.10. Ажил, амьдрал дээр хэрэгжиж чаддаггүй хуулийн
хүчин төгөлдөр зүйл заалтын хэрэгжилтийг хангуулж ажиллахын төлөө ажилласан
санал санаачлага хүрсэн үр дүн.
2.1.11. Багийн ИНХуралд оролцсон байдал, ИНХ-ын даргатай
хамтран ажилласан үр дүн.
2.1.12. НӨҮБ-ын болон ЗДТГ-тай хамтран өөрөө санаачилж хийсэн ажил, түүний
үр дүн
Гурав. Төлөөлөгч,
Тэргүүлэгчдийн тайлан, үйл ажиллагааны мэдээ
3.1. Төлөөлөгч дараах үзүүлэлт, дарааллаар тайлангаа ирүүлнэ.
3.1.1. Хурлын хуралдаанд оролцсон тоо, гаргасан санал
3.1.2. Иргэд сонгогчидтойгоо ажилласан тухай, тэдний
саналыг хурлын хуралдаан, шийдвэрт тусгасан эсэх
3.1.3. Тухайн улиралд санаачлан хэрэгжүүлсэн ажил
3.1.4. Хурлын байгууллагаас зохион байгуулсан арга
хэмжээнд оролцсон болон сонгогдсон хороо, томилогдсон түр хороо, ажлын хэсэгт
ажилласан тухай.
3.1.5. Иргэний танхимд хандсан иргэд сонгогчдийн тоо,
ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлт.
3.2. Тайлан мэдээг улирал бүр бичгээр гаргаж,
ажлын албанд ирүүлнэ.
3.3. Хурлын
төлөөлөгч, тэргүүлэгч нарт олгох мөнгөн урамшууллын хувь хэмжээг төлөөлөгч,
тэргүүлэгч нэг бүрээр тодорхойлж, улирлаар тооцож олгоно.
3.4. Хурлын
төлөөлөгч, тэргүүлэгчдийн оролцооны мөнгөн урамшууллыг олгохдоо шалгуур
үзүүлэлтийг харгалзан үзэж, үзүүлэлт бүрийг үнэлэх оноо өгч хувь тооцох
аргачлалаар дүнг нэгтгэж гаргана. Төлөөлөгч, тэргүүлэгчдийн тусгалсан
мэдээллийн санг үүсгэнэ.
Дөрөв. Оролцооны мөнгөн урамшууллын
хэмжээ, олгох хугацаа
4.1. Хурлын
төлөөлөгч, Тэргүүлэгчдэд олгох оролцооны мөнгөн урамшууллын хэмжээг аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдаанаар жил бүр тогтооно.
4.2. Хурлын
төлөөлөгч, тэргүүлэгчдэд олгох оролцооны мөнгөн урамшууллыг аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчдийн хуралдаанаас баталсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын
төлөөлөгчид, тэргүүлэгчид, хорооны үйл ажиллагаа, оролцоо, урамшууллыг дүгнэх,
тайлан гаргах аргачлал”-ын дагуу тооцож улиралд нэг удаа олгоно.
4.3. Намын
бүлэг Төлөөлөгчдийнхөө хэрэгжүүлсэн дараах тайлан, мэдээг улирал бүр нэгтгэн
хурлын байгууллагын ажлын албанд дараа улирлын эхний сарын 10 хоногт багтаан
ирүүлж байна.
4.3.1. Төлөөлөгчийн гаргасан санал санаачлага,
хэлэлцүүлсэн асуудал, тэдгээрийн хэрэгжилт, иргэд сонгогчтойгоо ажилласан болон
иргэний танхимын үйл ажиллагаанд оролцсон оролцооны байдал.
4.3.2. Хурлын төлөөлөгчийн зүгэс хийж гүйцэтгэсэн ажлын
жагсаалт, байгууллага иргэдийн зүгээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн
тухай мэдээлэл
4.4.
Тэргүүлэгчдэд олгох нэмэлт урамшууллын хэмжээ нь тухайн жил батлагдсан
төлөөлөгчдийн мөнгөн урашуулал, үйл ажиллагааны нийт зардлын 20 хувьтай тэнцэх
хэмжээний мөнгөн хөрөнгөөс бүрдэнэ.
4.5.
Тэргүүлэгчдэд урамшуулал олгох асуудлыг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
дарга захирамж гаргаж, шийдвэрлэж байна.
4.6.
Шаардлагатай тохиолдолд Төлөөлөгч, Тэргүүлэгч ажлын тайлангаа Тэргүүлэгчдийн
хуралдаанд танилцуулж болно.
4.7. Хурлын
байгууллагын ажлын алба болон намын бүлгүүдээс гаргасан нийт төлөөлөгч Хурлын
байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллагаа, хуралдаанд оролцсон оролцооны
байдлын бүртгэл мэдээллийг нарийн бичгийн дарга нэгтгэн Хурлын даргад
танилцуулна.
4.8. Хурлын
байгууллагын зохион байгуулсан үйл ажиллагаа, хуралдаанд оролцсон төлөөлөгч,
тэргүүлэгчдийн оролцооны нэгдсэн бүртгэлийг үндсэн урамшууллын хэмжээг хувь
тэнцүүлэн тогтоож, Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулан Хурлын даргын
захирамжаар Хурлын төлөөлөгчид, Тэргүүлэгчдийн оролцооны урамшуулал олгох
шийдвэр гаргана.
4.9. Энэхүү
шийдвэрийг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн төсвийн шууд захирагч,
нягтлан бодогч нарын гарын үсгээр урамшууллын мөнгө тухайн төлөөлөгч,
тэргүүлэгчийн харилцах дансанд хүн амын орлогын албан татварын 10% -ийн суутгал
хийгдсэн дүнгээр шилжүүлэг хийгдэнэ.