Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН_ХУРАЛДААН 20

2018-12-28


2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 11 цагт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 20 дахь удаагаа  буюу энэ оны хамгийн сүүлийн хуралдаанаа зохион байгуулж, үндсэн 5 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

            Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Төрийн Аудитын байгууллагад 2018 онд нийцлийн 1, гүйцэтгэлийн 2 аудитын захиалга өгч хийлгүүлсэн бөгөөд энэ удаа “Малжуулах төсөл хөтөлбөрийн хэрэгжилт”-д хийсэн гүйцэтгэлийн аудитын дүнгийн тухай танилцуулгыг сонслоо.

            “Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн 2014-2017 оны хэрэгжилтэд хийгдсэн аудитын дүнгээр хөтөлбөрт хамрагдсдын 62,9 хувь нь шаардлага хангаагүй малчин өрх хамрагдсан, мал худалдах, худалдан авах арга хэмжээг нээлттэй, ил тод зохион байгуулаагүй, санхүүгийн дэмжлэгийн эргэн төлөлтийн 30 хувь нь хугацаа хэтэрсэн, зарим албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй, гэр бүл, хамаатан садан, ойрын төрлийн хүмүүст олгосон шийдвэрүүд гаргасан зэрэг зөрчлүүд гаргасан байгаад нилээд шүүмжлэлтэй хандав.

            Иймд тус хөтөлбөрийг холбогдох хууль, журмын дагуу нээлттэй, шударга ёсны зарчмыг ханган зохион байгуулж, ажлын хариуцлагыг сайжруулан, зөрчлүүдийг дахин гаргахгүй ажиллах, холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэх зэрэг тодорхой арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Хөдөлмөр, Хааламж үйлчилгээний газар, Сумдын засаг дарга нарт зөвлөмж, чиглэл хүргүүлэхээр шийдвэрлэв.

            Эд хөрөнгө шилжүүлэх, худалдах, актлах тухай асуудлыг авч хэлэлцээд зарим суурин газар, байгууллага, ногоочдын байнгын санал тавьдаг асуудал /Өндөрхаан, Баян-Адрага, Өмнөдэлгэр дэд станцад хамаарах Хэрлэн сумын Тахилгат тосгон, Хэрлэн сумын 5 дугаар багийн нутагт байх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ногооны талбай, Шинэ Өндөрхаан, Тэмүүжин хороолол, Малчдын хороолол буюу Цогт-Өндөр баг, Балданбрэйвун хийд, Биндэр, Дадал, Норовлин, Батширээт сумын шинэ суурьшлын бүс зэрэг 20 суурин газар/-ыг шийдвэрлэх, цахилгааны аюулгүй байдал, засвар үйлчилгээг мэргэжлийн байгууллага нь хариуцах боломжийг хангах зорилгоор орон нутгийн өмчид байгаа зарим дэд станц, агаарын шугамуудыг “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д шилжүүлэхийг дэмжиж, шийдвэр гаргав.

            Мөн Нэгдсэн эмнэлэг, Дадал сумын ЗДТГын эзэмшлийн автомашиныг тус тус дуудлага худалдаагаар худалдахыг дэмжлээ.

            Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, эргэх холбоотой ажиллах, иргэний оролцоог хангах зорилгоор 2018 оны шилдэг Төлөөлөгч, Тэргүүлэгчийг тодруулж шийдвэр гаргав.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%