Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

2 ДУГААР БАГИЙН ИРГЭД ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

2018-12-28

Хэрлэн сумын 2дугаар багийн иргэд Шинэ жилийн баярын цэнгүүнээ Спортын төв ордонд тэмдэглэн өнгөрүүлж байна.

            Баярын арга хэмжээнд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, Аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбат, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч, Төлөөлөгч Г.Нэргүйбаатар, Хэрлэн сумын Төлөөлөгч Ж.Хонгорзул нар уригдан хөдөлмөр зүтгэлээрээ манлайлж яваа иргэдэд шагнал гардуулан баяр хүргэлээ.

            Энэ үеэр тус багаас сонгогдсон Төлөөлөгч Л.Батсайхан Хэнтий нутгийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, иргэнийхээ үүргийг нэр төртэй биелүүлж яваа Б.Агьбуян, С.Наранцэцэг, Ч.Хэрлэнчимэг нарыг Хурлын даргын “Хүндэтгэл” мөнгөн шагналаар, зарим иргэдийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын СҮЛД тэмдэгээр шагнан урамшуулж баяр хүргэлээ.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%