Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХУРЛЫН ДАРГА ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАВ

2018-12-31

АЙМГИЙН ХУРЛЫН ДАРГА ТОЙРГИЙНХОО ГЭР ОРОНГҮЙ ИРГЭНД

ӨРГӨӨ ЦАГААН ГЭР ГАРДУУЛАВ

Хоёрдугаар багаас сонгогдсон Төлөөлөгч, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан Булгийн 5-13 тоотод оршин суудаг А.Энхцэцэгийн хүсэлтийн дагуу ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХХ-т хандаж өвлийн иж бүрэн өргөө цагаан 5 ханатай гэр олгуулахаар шийдвэрлүүлж шинэ оны босгон дээр гардуулан өгөв.

А.Энхцэцэг нь группэд байдаг бөгөөд өөрийн гэсэн гэр оронгүй айлын зуны байшинд бага насны хүүхдүүдийн хамт амьдардаг байжээ.

Тэрээр өвлийн хахир хүйтэнд дулаан орон гэртэй болгож өгсөн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга болон ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХХ-ын хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байлаа.





Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%