Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ахуйн хог хаягдалын 61 хувийг дахин ашиглаж байна

2014-10-29

    БНСУ-ын Бүчён хотод Дархан сумын ИТХ-ын албан ёсны айлчлал үргэлжлэв. Тус хотын “Хог хаягдлыг нэгдсэн боловсруулах төв”-ийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.Гёнги аймаг ахуйн хог хаягдлыг шийдвэрлэх үүднээс тендер зарлаж  хог хаягдалын үйлдвэрийг байгуулсан байна.Тус үйлдвэр нь Солонгос улсад ахуйн хог хаягдалыг дахин боловсруулах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд тенхик, технологи ашигладаг гэв.Хог хаягдал нэгдсэн боловсруулах төв нь шатаах, булах, дахин ашиглах хаягдал ангилах,хоолны хог хаягдлыг боловсруулах зэрэг үндсэн байгууламжтай.Түүнчлэн ахуйн хог хаягдалыг 28 нэр төрлөөр ангилан ялгана гэж танилцуулав.БНСУ-д ахуйн” хог хаягдалыг баялаг болгох тогтолцоо” хэрэгждэг байна.
   Ахуйн хог хаягдлын үүсвэр, шийдвэрлэж буй байдлыг графикаар харахад зөвхөн 6 хувийг газарт булж, 33 хувийг шатааж, үлдсэн 61 хувийг дахин ашиглаж байгаа юм.Тус улс хог хаягдлын тогтолцоог сайжруулж дахин ашиглалтыг идэвхжүүлснээр эрчим хүч үйлдвэрлэн тосгоныг хангаж нэг үгээр эрчим хүчийг ашиглаж байв.Нөгөөтэйгүүр хүнсний хог хаягдлыг бордоо болгож тариалангийн үйл ажиллагаанд ашиглаж байна.
    БНСУ-ын Бүчён хотын хог хаягдлыг нэгдсэн боловсруулах төвд “Ахуйн хог хаягдлыг баялаг болгох тогтолцоо” хэрхэн ямар замаар хэрэгжүүлсэн зэрэг тэргүүн туршлагыг Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид газар дээр нь үзэж таинилцлаа.Тус үйлдвэр “хог” гэсэн хэвшмэл  ойлголтыг халж үйлдвэрийн дэргэд хүүхэд залуусын чөлөөт цагийг өнгөрүүлэх спортын талбай, цэцэрлэгт хүрээлэн, орон сууц зэргийг цогцоор нь байгуулсан байв.
















Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%