Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Зуу настныг дэмжих хөтөлбөр” хэрэгжиж байна

2014-10-31

БНСУ-ын Гёнги аймагт “зуу настныг дэмжих хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус улсад 100 настай буурал энгийн үзэгдэл гэв. БНСУ-ын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт : “Ахмадууд 100 наслах болсон өнөө цагт тохирсон насан туршийн боловсролын тогтолцоог бий болгож ,ард иргэд бүгд хэзээ ч, хаана ч нас харгалзахгүйгээр хүссэн сургалтандаа хамрагдах боломжтой болно” гэж заасан байдаг. Аймаг,сум, хот  бүрт байрлах насан туршийн боловсролын төвд ахмадууд анхан шатны компьютерийн сургалт, сэтгэл зүй, иог, зэрэг бүх төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулдаг аж. Солонгос улсад аль ч газар ахмадууд сурч, хөдөлмөрлөх боломжийг төрийн бодлогоор дэмжсэн байна. Түүнчлэн НТБ-ыг дэмжих гуравдугаар үндсэн төлөвлөгөө/ 2013-2017 / оны алсын харааг 100 настны эрин үед бүтээлч насан туршийн боловсрол / НТБ/ -ыг хэрэгжүүлснээр ард түмний аз жаргалыг цогцлооно гэж томъёолжээ.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%