Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Баянхонгор аймаг "Гурван бүс цогцолбор"

2014-10-31

“Баянхонгор аймагт аялал жуулчлал хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулж, Баянхонгор хотыг аялал жуулчлалын хот байхаар тодорхойлон 2006 оны 12-р сард аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 153 дугаар тогтоол гарч “Амралт, аялал жуулчлалын 3 бүс цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байна. Баянхонгор аймаг нь 3 бүсийн нутаг гэдгээрээ алдартай бөгөөд Баянхонгор аймаг юугаараа бусдаас онцлог юм бэ гэдгийг энэ цогцолбортоо тусгах, сурталчлах, үүгээр дамжуулан дотоод гадаадын жуулчдыг татах цогцолбор байхаар төлөвлөгдсөн. Одоогоор гол цогцолборын бүтээн байгуулалтын ажил нилээд амжилттай хэрэгжиж байна. динозаврын цогцолбор хөшөөнүүд болон усан оргилуурын цогцолбор ашиглалтанд ороод байна.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 17
9 / 53%
8 / 47%