Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МХГ ШАЛГАХЫН ЗЭРЭГЦЭЭ СУРГАЛТ ЯВУУЛЖЭЭ

2014-11-06

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хэрлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй сургууль,сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагууд болон нярав нягтлангуудад сургалт зохион байгууллаа.

МХГ-аас 12 сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрүүл ахуйн халдвар хамгааллын нөхцөлийг шалгахад хууль тогтоомжийн хэрэгжилт 75 хувь, эрсдлийн оноо 78,7 хувь, зөрчлийн тоо 166 илэрсэн ба 8 нь бага, 4 нь дунд эрсдэлтэй ангилалд дүгнэгдсэн байна. Харин ЕБС-иудын эрүүл ахуйн нөхцөл халдвар хамгааллын дэглэмийг шалгахад хууль тогтоомжийн хэрэгжилт 74 хувь, эрсдлийн оноо 89,9 хувь, эрсдлийн хувь 31,71 зөрчил илэрсэн байна.
Шалгагдсан ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ажлын байрны угаалга, цэвэрлэгээ, хоол хүнсэнд хэрэглэж буй сав суулга, багаж хэрэгсэл тоног төхөөрөмжийн угаалга халдваргүйжүүлэлтийн байдалд дүгнэлт өгөх зорилгоор нийт 288 эрүүл зүйн арчдас шинжилгээг авч нян судлалын лабораторид шинжлүүлсэн ба шинжилгээний дүнгээр 36,1 хувь нь эерэг үзүүлэлттэй гарчээ. Тус байгууллагаас ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын дотоод хяналтын ажилтан болон хоол үйлдвэрлэл үйлчилгээний ажиллагсдад дотоодын хяналт үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зөв зохистой дадал зэрэг сэдвүүдээр сургалтыг 2 өдрийн хугацаанд зохион байгуулж байгаа юм.

С.Золжаргал

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 4
2 / 50%
2 / 50%