Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“АВЪЯАСЛАГ ХЭНТИЙЧҮҮД” РЕАЛИТИ ШОУ ЭХЭЛЛЭЭ

2014-11-06

Хэнтий нутгийн авъяаслаг залуучуудын ур чадварыг нээн хөгжүүлэх, сурталчлан таниулах дэмжих зорилготойгоор “Залуусаа дэмжье” уриатай реалити шоу энэ сарын 1-нээс эхэлж байна. Тус тэмцээн 2 үе шаттай үргэлжлэх ба дуу, бүжиг, мисс гэсэн төрлүүдээр явагдах юм.

Тэмцээний ерөнхий шүүгчээр МУГЖ дуучин Г.Эрдэнэбат, Өмнөдэлгэр сумын харъяат, МУГЖ дуучин Д.Энхзул “Азийн модель” агентлагийн тэргүүн мисс, загвар өмсөгч Ч.Содтуяа, Э.Сэлэнгэ нар ажиллаж байгаа ажээ. Одоогоор Хэнтий аймгийн 16 сумын төлөөлөл болсон 26 мисс охид, 40 орчим дуучин залуус, 12 бүжгийн хамтлаг оролцож байна. “Авъяаслаг Хэнтийчүүд” шоуны 2-р шат 11-р сарын 11-нд Монголын хүүхдийн ордонд болох юм.

Энэхүү арга хэмжээг Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбоо санаачлан зохион байгуулж байна.

                                                                                                                                                                                                                                    С. Золжаргал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 56
24 / 43%
15 / 27%
6 / 11%
8 / 14%
3 / 5%