Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Хар зүрхний хөх нуур

2014-11-12

Энд 1189 онд Чингис хаан Хамаг монголын хаанаар өргөмжлөгдсөн. Тийм ч учраас Хар зүрхний Хөх нуурын урд эрэг дээрх 15 орчим метр диаметртэй гэрийн буурь мэт хэлбэртэй чулууг Чингис хааныг хаанд өргөмжлөгдөхөд нь барьж өгсөн ордны буурь байж магадгүй хэмээн таамагладаг. Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойд талд орших Хар зүрх уулын энгэр дэх холбоотой том жижиг хоёр нуур бөгөөд Цэнхэрийн голын саваас Цагаандаваа хэмээх ойд модтой намхан даваагаар 4 км зайтайгаар тусгаарлагдан оршдог. Хар зүрх уул нь араараа модтой, зүрхэн хэлбэрийн шовх уул юм. Хар зүрхний Хөх нуурын орчим нь шинэс, хус, улиасан ойтой, бургас, бут, бөөрөг бүхий ус намаг ихтэй, ой тайгын бүсийн төрх байдалтай газар юм. 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%