Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

МЭТГЭЛЦЭЭНИЙ АВАРГУУД ТОДОРЛОО.

2014-11-24

 Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх” сарын аяны хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлье” сэдэвт Чингэлтэй дүүргийн аварга шалгаруулах мэтгэлцээний тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 23-нд  дүүргийн 2,5,6,10,11,13,14,16 дугаар хороодын Иргэний танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, иргэд, хороодын Засаг даргын ажлын алба, салбар зөвлөлийн гишүүд, оюутан залуучуудын төлөөлөл 80 гаруй багууд оролцож аваргын төлөөх тэмцээн өнөөдөр дүүргийн Хурлын танхимд үргэлжилж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнийг Монголын Оюутны холбоо, Монголын мэтгэлцээний нэгдсэн ассоциацийн шүүгч, сургагч багш, Ерөнхий шүүгчээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч Д.Ядамжав нар тэмцээнийг шүүн явууллаа.
Аваргын төлөөх тэмцээний шийдэл нь ”Монгол Улсын Нийслэлийг нүүлгэн шилжүүлэх нь зүйтэй” сэдвээр 3 дугаар хорооны Дөл баг, 17 дугаар хорооны Соёмбо баг,  Оюутны хөгжлийн Беркли клубын Хотолон баг, МИУС-ын  Ёндоо баг  тус тус өрсөлдөж
Тэргүүн байр:   Хотолон багийн н.Адъяашүрэн, н.Баялагмаа
2 дугаар байр: Ёндоо багийн н.Отгонзаяа, н.Болд-Эрдэнэ
3 дугаар байр:  17-р хорооны ИНХ-ын дарга А.Лхагвадорж, тус хорооны ИНХ-ын тэргүүлэгч Х.Алтаншагай
 Тусгай байр: 3-р хорооны Засаг дарга Ж.Чимэдцогзол, тус хорооны Иргэний бүртгэлийн улсын байцаагч П.Оюунцэрэн нар тус тус шалгарлаа.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%