Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХОЁРДУГААР БАГИЙН ТӨВ ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

2019-01-09

ХЭРЛЭН СУМЫН 2-Р БАГИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН НЭЭЛТ БОЛОВ

 Аймгийн удирдлагууд ард иргэд рүүгээ чиглэсэн бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа. Үүний тод жишээ өнгөрсөн онд Татварын хэлтэс, Стандарт хэмжилзүйн хэлтэс, Авто тээврийн төв зэрэг байгууллагууд шинэ байрандаа орж иргэдэд таатай орчинд ая тухтай үйлчилгээ үзүүлж эхлээд байгаа юм. Харин Аймгийн Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын барилгууд  баригдаж байгаа  бөгөөд энэ ондоо ашиглалтад орохоор зэхэж байна.

Баг гэдэг нь төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг хамгийн анхан шатны нэгж бөгөөд уг нэгжийн үйлчлэх цар хүрээ, орчин нөхцлийг сайжруулах нь нэн чухал. Тэгвэл өнөөдөр /2019.01.09/ Хэрлэн сумын Булаг багийн хөгжлийн төвийн барилгын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Чинис хотын захирагч бөгөөд Хэрлэн сумын Засаг дарга Ц.Идэрбат, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Амгаланбаатар нар оролцлоо.

Энэхүү барилга нь аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн 260 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалттай бөгөөд нийт 320м2 талбай бүхий 2 давхар байгуулж юм. 1-р давхартаа багийн Өрхийн эмнэлэг, 2-р давхартаа иргэдээ хүлээж авах хурлын заал бүхий ажлын контор байрлах энэхүү барилгын ажлыг Тулга констракшн ХХКомпани барьж гүйцэтгэжээ.

Энэхүү Багийн хөгжлийн төвөөр 1258 өрхийн 3763 хүн амд эрүүл мэнд, төрийн үйлчилгээг нэгэн зэрэг, чанартай, шуурхай хүргэх бүрэн боломжтой боллоо.


 

 

 

 

 

 

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%