Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

2019-01-09

Ч.ХЭРЛЭНЧИМЭГТ ДАШТ-НД ОРОЛЦОХ ЗАРДАЛД НЬ САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭВ

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгох, Хэнтийгээ дэмжих” зорилтынхоо хүрээнд Хэнтий нутгийнхаа нэрийг олон улс, тив, дэлхийн тавцанд гаргаж байгаа иргэдээ дэмжин ажилладаг билээ.

Спортын мастер Ч.Хэрлэнчимэг Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсэн хүсэлтийн дагуу өнөөдөр газар, агентлаг, байгууллагын дарга нарын зөвлөгөөнийг шуурхай зарлаж Ч.Хэрлэнчимэгийн ДАШТ-нд оролцох зардалд хандив өргөхийг уриалан 32 байгууллагаас 3.000.000 гаруй төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлэхээр болов.

Тэмцээнд нийт 5 сая төгрөг шаардлагатай ба байгууллагуудын цугларсан хандиваас Эхний удаагийн дэмжлэг Тэмцээнд бүртгүүлэх зардал болох 600.000  төгрөгийг гардууллаа.

Тэрээр 2017 онд Хятадын Шанхай хотод болсон Ахмад мастеруудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 1500, 5000, 10000 км-ийн гүйлтээр 3 хүрэл медаль, 2018 онд Малайз хотод болсон Азийн анхдугаар наадамд 3 алт, 1 мөнгөн медаль хүртсэн ба 2019 оны 3-р сард Польш улсад зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авчээ.






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%