Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН

2019-01-09


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан Өнөөдөр энэ оны анхны Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг зарлуулж, аймгийн газар, агентлаг, хэлтсийн дарга нарт төрийн албаны үйл ажиллагааны уялдаа, шуурхай, ил тод, хариуцлагатай байдлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой үүрэг чиглэл өглөө.

Тодруулбал байгууллага, газар нэгж шинэ оны ажлын төлөвлөлтэй холбоотойгоор ажлын уялдааг сайжруулах, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор баталсан төрийн байгууллагаас зохион байгуулж байгаа аливаа хурал зөвлөгөөн, баяр ёслолыг товлосон цагт нь эхлүүлэх шийдвэрийн хэрэгжилтийг тооцож ажиллах, шилэн дансны тухай хуулийн хэргжилтийг сайжруулах, чиг үүргийг дагуу хурлын байгууллага төсвийн үр ашиг, ил тод нээлттэй байдалд хяналт шалгалтын ажлыг энэ онд нилээд өргөн цар хүрээтэй хийж, алдаа оноог засаж ажиллана гэв.

Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын газраас тодорхой чиглэл, шийдвэр гаргаж, байгууллагын өмч хамгаалах зөвлөл байгуулж ажиллахыг даалгасныг хэрэгжүүлэн аймгийн Орон нутгийн өмчийн газраас арга зүй, зохион байгуулалтын зөвлөгөө авч хэрэгжилтийг хангаж ажиллах, Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Оюунлаг Хэнтийчүүдийг олноор бий болгоё, Хэнтийгээ дэмжье” гэсэн зорилтийг тавиад ажиллаж байгааг дэмжиж, ажлын төлөвлөгөөндөө тодорхой ажил тусгаж хэрэгжүүлэх, Хэнтий аймгийн нэр хүндийг өргөж байгаа иргэн хүнд туслах, дэмжих талаар ажил зохиож байх, байгууллага хамт олныхоо дунд оюуны спортыг түгээх чиглэлээр ажил хийх шаардлага байгаа талаар зөвлөж, зарим байгууллагуудын үйл ажиллагааг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Тэргүүлэгчдээр авч хэлэлцэх тул бэлтгэлтэй байхыг анхааруулав.

Мөн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолыг байгууллага, албан хаагч бүр сахин мөрдөж, ажлын сахилга хариуцлагыг хангаж ажиллах, удирдах албан тушаалтны хувьд архинаас ангид байх, төрийн албан хаагчид архи согтууруулах ундааг хэрэглэхгүй байх, архидалтгүй хамт олон болох хөдөлгөөн өрнүүлэх,  байгууллагын албан хаагчдын мэдлэг ур чадвар, туршлагыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах, зэрэг албан үүрэг чиглэл өглөө.  

 






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%