Аймагт ГХУСАЗСЗ-ийн дэргэдэх “Хүрээлэн байгаа орчны эсрэг
гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ” дэд зөвлөл 2018 оны 12-р сард ЕБС-ийн
сурагчдын дунд “Эх дэлхийгээ хамгаалъя” сэдэвт гар зургийн уралдааныг зарласан.
Уралдаан нь хүүхэд залуу үеийг байгаль орчиндоо хайртай,
хүндэтгэлтэй хандах зан төлөв суулгах, амьдарч буй эх дэлхий байгалиа хайрлан
хамгаалах хариуцлагыг ойлгуулах, бусаддаа түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Уралдаанд 7 сум, 1 тосгоны 4-12-р ангийн сурагчдын 28
бүтээл ирсэнээс 1-р байранд Батширээт сумын ЕБС-ийн 7а ангийн сурагч
М.Мөнх-Ануу, 2-р байранд Хэрлэнбаян-Улаан тосгоны ЕБС-ийн 9а ангийн сурагч
Б.Баярсайхан, 3-р байранд Батширээт сумын ЕБС-ийн 8а ангийн сурагч
Б.Баяржавхлан нар тус тус шалгарлаа.
Уралдааны ялагчдын шагналыг Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 10дугаар хуралдааны үеэр гардуулна.