ТӨЛӨӨЛӨГЧДИЙН 10 ДУГААР ХУРАЛДААН 2019.02.13 ӨДӨР
ХУРАЛДУУЛАХААР ТОВЛОВ
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид
/2019.01.07/-ны 14 цагт хуралдаж үндсэн 6 асуудал хэлэлцэж, 4 асуудалтай
танилцлаа.
Тэргүүлэгчид Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Төлөөлөгчдийн 10 дугаар хуралдааныг 2019 оны 2-р сарын 13-ны өдөр хуралдуулахаар
товлов.
Хурлаар төрийн дээд шагналд 43 хүний материалыг
Ерөнхийлөгчийн тамгын газарт өргөн мэдүүлэхээр батлав. Тэргүүлэгчид цаашид
иргэдийн материал бүрдүүлэлтэнд анхаарч бүрэн бүтэн материал оруулж ирж байхыг үүрэг
болголоо.
Хэнтий аймгийг түүх, соёлын өвд түшиглэсэн аялал
жуулчлалын төв болон хөгжүүлэх мастер төлөвлөгөөг танилцуулж Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 10-дугаар хуралдаанаар танилцуулахаар болов.
Мөн Тэргүүлэгчдийн хурлын 74 дүгээр тогтоолоор Бор-Өндөр
сумын 3-р багт Жонон Дагдан Мажигхажидлин хийдийн үйл ажиллагааг явуулахыг
зөвшөөрч, цаашид хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах, шашны байгууллага учраас
соён гэгээрүүлэх тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болгосон юм.
Үүний дараагаар Шилэн дансны хуулийн хэрэгжилт, ОНХС,
СХС-гийн зарцуулалт, Төрийн сангийн тогтолцоо, үйл ажиллагааны үр дүн, 2018 оны
төсвийн тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитыг танилцууллаа.