Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУД ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

2019-01-17


Хэнтий аймгийн мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнуудын нэгдсэн сургалт /2019.01.15/ Бүх нийтийн эрхзүйн боловсрол дэд хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж сумдын ЗДТГ-ын дарга, ИТХ-ын нарийн бичгийн дарга, Агентлагийн дарга, эрх бүхий албан тушаалтангууд, Аймгийн Засаг даргын ХОМэдүүлэг гаргадаг албан тушаалтангууд хамрагдаж байна.

Энэхүү сургалт нь  Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг сурталчлах, нийтийн албан тушаалтны мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөх, сургагч багш нарын чадамжийг үнэлэх зорилготой юм.

Сургалтаар Төрийн албан хаагчийн ёс зүйн онцлог, орчин үеийн чиг хандлага, Ашиг сонирхлын зөрчил, түүнийг зохицуулах хэрэгцээ, зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах, үндсэн механизм, ЭБАТ-ын үйл ажиллагаа, анхаарах асуудал зэрэг сэдвээр мэдлэг мэдээлэл олгож байна.

 

 



Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%