Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ХҮҮХЭД ХАМГААЛАЛ

2019-01-17


Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ДЗМОУБ-ын Бор-Өндөр-2 ОНХХ хамтран иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон ИНХ-ын дарга, Тэргүүлэгч гишүүдийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.

Аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурлын дарга, Тэргүүлэгч, гишүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүл, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт тавихад шаардлагатай үндсэн ойлголт өгөх, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлж, чадавхжуулах зорилгоор 2 өдөр үргэлжлэх юм.

Сургалтанд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ц.Дэмбэрэлсайхан, М.Мөнхбат болон Биндэр, Баян-Адрага, Өмнөдэлгэр сумдын ИТХ-ын төлөөлөгчид, ИНХ-ын дарга нар хамрагдав.

Эхний өдрийн сургалтаар Хамтарсан багийн тухай ойлголт, эрхзүйн орчин, олон салбарын мэргэжилтэнүүд хамтран ажиллах нийгмийн хэрэгцээ шаардлага, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн гол өөрчлөлт, ИХТ-ын чиг үүрэг, дарга гишүүдийн үүрэг, оролцоо, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгаалал, Хамтарсан багийн үзүүлэх үйлчилгээ түүнд тавих хяналт зэрэг сэдвээр мэдлэг мэдээлэл олгож дүгнэлт асуулт хариултаар үргэлжлэх аж.

 






Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%