Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ШИЛДЭГ ГЭР БҮЛИЙГ АЛДАРШУУЛАВ

2019-01-24

ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР 2018 ОНЫ ТАЙЛАНГАА ИРГЭД ОЛОН НИЙТЭД ТАЙЛАГНАЛАА

Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд өнөөдөр Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар үйл ажиллагаагаа дүгнэж шилдэг байгууллага, сум, гэр бүлүүдээ шалгаруулан алдаршууллаа.

Энэ үеэр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Өнгөрөгч 2018 онд АИТХ-ын Тэргүүлэгчид хуралдан сар бүрийн сүүлийн долоо хоногийн бямба гарагийг Гэр бүлийн өдөр болгон зарласан. Гэр бүл, айл өрх, нийгэм рүү хандсан олон ажлуудыг зохион байгууллаа. Нийгмийн харилцааны салбарын жижиг хэсэг бол Гэр бүл байдаг юм. Гэр бүлийн харилцаа, амьдралын хөгжлөөс Орон нутгийн хөгжил шалтгаалдаг тиймээс анхан шатны нэгж болох Гэр бүл рүү хандсан ажлуудыг хийе гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Хүрэлцэн ирсэн түмэн олон, гэр бүлүүддээ аз жаргал сайн сайхныг хүсье.”хэмээв.

Гэр бүлийн хөгжлийн дэмжих жилийн хүрээнд хийсэн ажлаараа бусадаа түүчээлэн ажилласан

-Шилдэг сумаар Баянмөнх сум,

-Шилдэг байгууллагаар Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газар,

-“Азай гэр бүл”-ээр Цэнхэрмандал сумын иргэн, сумын алдарт уяач н.Лхамдэндэвийн гэр бүл,

-“Өнөр гэр бүл”-ээр Хэрлэн сумын 3-р багийн иргэн Алдарт эхийн 1, 2-р эхийн одонт Дэнзэнгийн гэр бүл,

-“Спотлог гэр бүл”-ээр Дэлгэрхаан сумын 3-р багийн иргэн Г.Лхагвын гэр бүл,

-“Хорт зуршилгүй гэр бүл”-ээр Бор-Өндөр сумын 2-р багийн иргэн Д.Нэргүйн гэр бүл,

-“Авъяаслаг гэр бүл”-ээр Баянмөнх сумын иргэн н.Энхнэргүйн гэр бүл,

-“Эко гэр бүл”-ээр Хэрлэн сумын 3-р багийн өндөр настан Р.Төмөрийн гэр бүл,

-“Залуу малчин гэр бүл”-ээр Баямнмөнх сумын иргэн Э.Мөнхмагнайн гэр бүл,

-“Хүмүүнлэг энэрэнгүй үйлстэн гэр бүл”-ээр  Г.Жамсранжавын гэр бүл,

-“Өрхийн үйлдвэрлэгч гэр бүл”-ээр Норовлин сумын иргэн Б.Нэргүйн гэр бүл тус тус шалгарлаа.


 




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%