Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Сумдын
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, нарийн бичгийн дарга нарын хамтарсан
уулзалтыг өнөөдөр Чингис цамхагт зохион байгууллаа.
Ажил хэргийн уулзалтаар 2019 онд хийж хэрэгжүүлэх ажил,
НӨУБ-ыг бэхжүүлэх, иргэддээ хэрхэн хүрч ажиллах талаар санал бодлоо солилцлоо.
Энэ үеэр Иргэдийн оролцоо санаачлагыг дэмжиж, нутгийн
өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэх, бэхжүүлэхэд идэвхтэй ажиллан, Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үндсэн зорилтыг хэрэгжүүлэхэд 2018 онд амжилттай
ажилласан сумдын ИТХ-ыг шагнан урамшуулав.
ТЭРГҮҮН байрыг Өмнөдэлгэр сумын ИТХ, ДЭД байрыг Дадал
сумын ИТХ, ГУТГААР байрыг Батноров сумын ИТХ тус тус шалгарч Аймгийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын даргын “ХҮНДЭТГЭЛ” соёрхож, мөнгөн шагналаар шагнан
урамшууллаа.
Түүнчлэн гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх хуулийн зорилт чиг үүргийг хэрэгжүүлэн төрийн байгууллагаас
иргэдийнхээ хууль ёсны эрх хөндөгдөхөөс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн
сургалт сурталчилгааг тогтмол зохион байгуулж, 2018 оны үйл ажиллагааны үр
дүнгээр шалгарч, гэмт хэргийн гаралтыг бууруулахад идэвх санаачлагатай ажилласан Сумдын ГХУСАЗСЗ-үүдийг шагнан
урамшууллаа.
ТЭРГҮҮН байрыг
Баян-Овоо сумын ГХУСАЗСЗ, ДЭД байрыг Баянмөнх сумын ГХУСАЗСЗ, ГУТГААР байрыг
Галшар сумын ГХУСАЗСЗөвлөл тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар
шагнагдав.
Мөн Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан
сэргийлэх ажлын хүрээнд малчдаа бүлгийн зохион байгуулалтанд оруулж, өөрийн
өмчлөл, эзэмшилд байгаа малаа им тамга, бод малд зүсмийн бүртгэл хөтлөх, малаа
байнгын хариулга, маллагаатай байлгаж хулгайд алдахаас сэргийлэхэд хамтын
зохион байгуулалтыг хийж сум орон нутгийн удирдлага цагдаагийн байгууллагатай
хамтран ажиллаж 2018 оны үйл ажиллагааны
үр дүнгээр Малчдын бүлгүүдээс Дадал сумын “Онон гүүр” малчдын бүлэг шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагналаар шагнан урамшууллаа.