Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

аймгийн аварга малчин 2 тодорлоо

2019-01-28

1 дүгээр сарын 25

      1 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Барх багийн Засаг дарга В.Чулуун, Онон багийн Засаг дарга Д.Хонгорзул нар  XVII жарны "Тийн унжлагат" хэмээх Шороон нохой жилд ажил үйлсээрээ манлайлж аймгийн “АВАРГА МАЛЧИН” болсон Барх багийн малчин С.Намшир, Онон багийн малчин Ц.Ганбаатар нарт аймгийн “АВАРГА МАЛЧИН”-ны үнэмлэх, тэмдгийг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

       Мал маллах нь гэр бүлийн хамтын хөдөлмөр байдаг учир Хэнтий аймаг 2018 оноос санаачлан малчдынхаа гэргийд мөн аваргын цол, тэмдгийг гардуулан өгч байгаа юм.


Барх багийн аймгийн аварга малчин С.Намшир


Онон багийн Аймгийн аварга малчин Ц.Ганбаатар

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%