Аймгийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 15-ны
өдрийн “Төлөөлөгчийн өдөр”-ийг тухай Тогтоолын хэрэгжилтийг хангах, эргэх
холбоог сайжруулах, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор 2019 оны 01 дүгээр сарын
25-ны өдөр Өмнөдэлгэр сумын иргэдийн итгэл, сэтгэлийг хүлээн аймгийн иргэдийн
төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон Хурлын 2018 оны “Шилдэг
Төлөөлөгч”, тэргүүлэгч Ч.Алтанзаяа, Төлөөлөгч,
МУ-ын гавьяат эмч П.Жавзанрагчаа нарын “Тайлан өдөрлөг"-ийг зохион
байгуулав.
Тус
өдөрлөгт Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Батсайхан, нарийн
бичгийн дарга С.Бат-Эрдэнэ нар урилгаар оролцож, сумын ЕБС, Цэцэрлэг, ЭМТ,
Нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж удирдлага, албан хаагчидтай
уулзан тулгамдаж буй асуудлыг нь хүлээн авч, санал солилцлоо.
Өдөрлөгөөр
2 Төлөөлөгч тойрогтоо хийсэн 100 ажлын тайлангаа нутгийн иргэддээ тайлагнаж,
цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулсан бөгөөд сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Даваадорж Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
төлөөлөгч, тэргүүлэгч Ч.Алтанзаяаг Өмнөдэлгэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын нэрэмжит “Алтан шонхор” шагналаар шагнан урамшуулав.
Энэ
үеэр Ардын дуу бүжгийн "Хан Хэнтий" чуулгын дуучин Ш.Уранцэцэг,
Б.Сүхтулга нар ая дуугаа өргөн, СТА хөгжимчин Д.Дарханбаатар, Солонго бүжгийн
клубын бүжигчид иргэдэд фокстрот бүжиг зааж, оролцсон иргэдээс 3 иргэнийг
шалгаруулж Манжуур явах аяллын эрхийн бичгээр шагнажээ.
Иргэд, сонгогчид энэхүү үйл ажиллагааг сайшаан, сэтгэл хангалуун байгаагаа
илэрхийлж байв.
"Төлөөлөгчийн
өдөр"-ийг аймгийн бүх сумдад сар бүр хийх юм.