Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

“Сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийж дүн мэдээг гаргалаа

2019-01-28

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 09  дугаар тогтоолоор баталсан “Сумдын ИТХ-ын тэргүүлэгчдийн үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ  хийх журам”-ын дагуу  шалгуур үзүүлэлтүүдээр жил бүр үнэлж, дүгнэн шалгаруулдаг уламжлалтай болсон билээ. 2019 оны 01 сарын 07-12 ны өдрүүдэд  сумдыг энэхүү  журмын дагуу хяналт шилжилгээ үнэлгээ хийж дүн мэдээ гаргалаа. Ажлаараа   Сайнцагаан, Өндөршил, Дэрэн сумд тэргүүлэн ажилласан байна..

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 16
8 / 50%
8 / 50%