Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДАРХАН СУМААС 3 АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ТОДОРЧЭЭ

2019-01-29


Аймгийн удирдлагууд XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохио жилд ажил үйлс, хөдөлмөрөөрөө шалгарсан тэргүүний тариаланчид, улс, аймгийн аварга малчдынхаа хотонд хүрч, шагналыг нь гардуулж эхэлсэн.

Тэгвэл энэ сарын 28-ны өдөр Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тэргүүтэй албаны хүмүүс Дархан сумын малчдад “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-ны шагналыг гардуулан өгөв.

Тус сумаас 3 аймгийн аварга малчин тодорсон бөгөөд Шажин багийн малчин Л.Шагдарсүрэн, Хараат багийн малчин Ш.Амгаланбаатар, Дотуур булаг багийн малчин Л.Мөнхбаатар нарын хотонд нь шагналыг нь гардуулан өглөө.




Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 3
2 / 67%
1 / 33%