Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

Ойн бодлого тогтвортой менежментийг хэрэгжүүлэх чиглэлээр олон талт уулзалт боллоо.

2019-02-13

1 дүгээр сарын 30

Сумын ИТХ, ЗДТГ, Батширээт сум дундын ойн ангитай хамтран Байгаль орчин, Ойн бодлого тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд авар арга хэмжээ "Асуудал шийдэл" олон талт уулзалт зөвөлгөөнийг зохион байгууллаа.

Уулзалтанд Хэнтий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газар, ИТХ-ын дэргэдэх БОАЖХХААБ-ын Хороо, Нөхөрлөлүүдийн Нэгдсэн Холбоо ТББ, Хан Хэнтийн орон нутгийн тусгай хамгаалалттай газар, ДБХС-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, НҮБ-ын ХХААБ-ын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх” төсөл, суманд үйл ажиллагаа эрхэлдэг ойн мэргэжлийн байгууллагууд, Хавтгар Ширээт ТББ, Онон Улз голын сав газрын захиргаа, Хилийн заставын 0279-р ангийн төлөөллүүд оролцлоо.

Тус зөвлөгөөнөөс цаашид ойн талаар баримтлах бодлогын баримт бичигт тусгуулахаар зөвлөмж гарган холбогдох газруудад хүргүүлэв. Мөн Хэнтий аймгийн цагдаагийн газрын тайлан болон Биндэр сум дундын цагдаагийн тасгийн мэдээллийг хүргэж хууль эрх зүйн танилцуулга хийлээ.


Батширээт сум дундын ойн ангийн инженежр Г.Гансүх илтгэлийн үеэр


ДБХСангийн зүүн бүсийн салбарын захирал Баясгалан

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 9
5 / 56%
4 / 44%