Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ДЕПУТАТ УЛСЫН АВАРГА БОЛЛОО

2019-02-15


             Хурлын депутат самбо, жудо бөхийн багш дасгалжуулагч С.Ганболд 2019 оны 2-р сарын 11-ны өдөр Улаанбаатар хотноо зохиогдсон “Гранд мастер” жудо бөхийн Ахмадын 2019 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож М-7 60-с дээш насны ангиллын 66 кг-д барилдаж Алтан медаль,

2-р сарын 12-нд зохиогдсон Sambo Masters-2019 Самбо бөхийн Ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнд 60-64 насны ангиллын 68 кг-д барилдаж Алтан медаль хүртэж Монгол Улсын спортын мастерын болзол хангалаа.

Тэрбээр 2017 онд “Гранд мастерс” жудо бөхийн Ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож М-7 60-с насны ангиллын 73 кг-д Алтан медаль,

2018 онд “Гранд мастерс” жудо бөхийн Ахмадын Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож Хүрэл медаль хүртэж Улсын аварга шалгаруулах жудо бөхийн тэмцээнд 2 алт, 1 хүрэл, Самбо бөхөөр 1 алт хүртэж байсан амжилттай байна.

С.Ганболд нь 1975 оноос эхлэн ЗХУ-ын Москва хотод Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж байхдаа Самбо бөхөөр хичээллэж байсан ба ЗХУ-ын спортын нэгдүгээр зэрэгтэй ахмад тамирчин юм.


Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн зааг, унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн худгуудын эрүүл ахуйн хориглолтын болон хязгаарлалтын бүсийн талбайн хэмжээ, хилийн заагийг, усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд давхацлын зөрчилтэй нэгж талбайн хэмжээ, эргэлтийн цэгийг тус тус батлахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа тул иргэд та бүхэн саналаа өгнө үү Хамгаалалтын бүсийн хил заагийн мэдээллийг харах: Egazar.gov.mn цахим хаягаар орж Хэнтий аймгийн хилийг сонгоно. Аймаг\хот, цэснээс→Хэнтий, Сум\Дүүрэг цэснээс→сумын нэрийг сонгоход Давхаргууд цэс гарч ирнэ. Цэснээс→Төслийн шатны төлөвлөгөө→Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө→5:Усны сан бүхий газар→ 50201001:, 50201002: -ийг идэвхижүүлж хилийн цэсийг газрын зураг дээр харах боломжтой.

санал өгсөн: 8
4 / 50%
4 / 50%